Статистик
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж
Зөвлөмж: “Бүтээгдэхүүн сонгох” дээр дарж харах хүссэн төрөл(үүд)-ээ идэвхжүүлээрэй. Юу ч сонгоогүй үед зөвхөн Нийт дүн харагдана.
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Манай улсын хүн ам сүү, сүүн бүтээгдэхүүнийг НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон ДЭМБ-аас зөвлөмж болгосон зохистой хэмжээнээс доогуур хэрэглэж байна. Сүүлийн 2 жилийн хэрэглээнээс үзэхэд сүүг 92.1%, сүүн бүтээгдэхүүнийг 81.3% түвшинд хэрэглэсэн бөгөөд сүүний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, сүүн бүтээгдэхүүний 51.2%-ийг дотоодын үйлдвэрлэлээр,48.8%-ийг импортын бүтээгдэхүүнээр хангасан байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалтын хэмжээ сүүлийн 3 жилд дунджаар 9% өсөж, 2024 онд 148.6 мян.тн болж, хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн сүүний 70 гаруй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ.
| Гол нэр төрөл | Жишсэн хүн амын жилийн хүнсний хэрэгцээ, мян. тн | Хэрэглээ, мян. тн | Хангамжийн түвшин, % | |||
|---|---|---|---|---|---|---|
| 2023 он | 2024* он | 2023 он | 2024* он | 2023 он | 2024* он | |
| Сүү | 161.7 | 161.7 | 160.2 | 148.9 | 99.8% | 92.1% |
| Сүүн бүтээгдэхүүн | 181.9 | 181.9 | 134.2 | 147.9 | 73.8% | 81.3% |
| Бүтээгдэхүүний төрөл | Хэрэглээ, мян.тн | Дотоодын үйлдвэрлэл, мян.тн | Импорт, мян.тн | Хангамжийн хувь (2024*) | |
|---|---|---|---|---|---|
| Дотоод | Импорт | ||||
| Сүү | 160.2 | 160 | 0.3 | 99.8% | 0.2% |
| Сүүн бүтээгдэхүүн | 134.2 | 68.8 | 65.5 | 51.2% | 48.8% |
Сүүний импорт
Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэгч ААН-үүдэд 2020–2025 онд хуурай сүү импортлох зөвшөөрөл олгосон.
| Он | Зөвшөөрөл (тн) | Гүйцэтгэл (тн) |
|---|---|---|
| 2020 | 6,000 | 4,801 |
| 2021 | 8,835 | 5,449 |
| 2022 | 12,110 | 4,289 |
| 2023 | 4,000 | 3,444 |
| 2024 | 6,000 | 4,407 |
| 2025 | 3,000 | — |